МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өвөрхангай аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо
2021.09.27
Орон нутгийн хөгжил

Өвөрхангай аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

Тус аймаг нь 42,9 мянга хүүхэдтэй, жилд дунджаар 2300 гаруй хүүхэд шинээр мэндэлдэг. Бүсийн оношлогоо эмчилгээний төвд жилд дунджаар 20,0 мянган хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна.

Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноор эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар болон эмч , эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч, хүүхдэд ээлтэй, таатай орчин бүрдэж байгаад ТАЛАРХАЖ байна. Цаашлаад хуучин хүүхэд, төрөхийн эмнэлгийн хэсгийг КОВИД-ын нөхцөлд нийцүүлэн өөрчлөх тодруулбал БОЭТ-ийн үзлэг, оношилгоо, эмчилгээний өрөө тасалгааны урсгал, зохион байгуулалтад зарим өөрчлөлт хийж тусгаарлах эмнэлгийн орны тоог нэмэх, хүчилтөрөгчийн үйлдвэрээ бүрэн хэмжээгээр ашиглаж өвчтөнүүдийг хүндрэлээс сэргийлэх, ковидоор өвдсөн иргэдийн амбулаторийн үзлэг хийх орчныг бүрдүүлж эмнэлгийн тусламжийн бусад үйлчилгээг хэвийн горимоор ажиллуулах зэрэг ажлууд ойрын өдрүүдэд хийгдэхээр төлөвлөгдөж байна.

ШИНЭ МЭДЭЭ