2021.09.22
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
МУГТ Э.Содномпилжээ, дасгалжуулагч Д.Баттулга нарт мөнгөн шагнал олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 22-нд болж, “Токио-2020” паралимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчин Э.Содномпилжээ, дасгалжуулагч Д.Баттулга нарт мөнгөн шагнал олгохоор болжээ.
“Токио-2020” зуны XVI паралимпийн наадамд амжилттай оролцож алтан медаль хүртсэн тамирчин Энхбаярын Содномпилжээ, дасгалжуулагч Дашийн Баттулга нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.
Засгийн газрын “Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу Э.Содномпилжээд 120 сая, дасгалжуулагч Д.Баттулга нарт 60 сая төгрөг гардуулах аж.
Мөн Чөлөөт бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин Батбаатарын Энхзул, хүрэл медаль хүртсэн тамирчин Мөнхбатын Мөнхгэрэл, дасгалжуулагч Паламын Чулуунбаатар, Түмэндэмбэрэлийн Сүхбаатар нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгоно.
ШИНЭ МЭДЭЭ
"Шинэ сэргэлтийн бодлого" батлагдлаа
2021.12.30
2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ
2021.12.28
Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй
2021.12.23
Монгол улсын Ерөнхий сайдын илгээлт
2021.12.13