МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески хүлээн авч уулзлаа
2021.09.21
Гадаад харилцаа

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески хүлээн авч уулзлаа

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг хүлээн авч уулзлаа.

АНУ манай улсад худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хүрээнд ил тод байдал, хөрөнгө оруулалтын орчин, оюуны өмчийн эрх, монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт, АНУ-ын Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP), худалдааг хөнгөвчлөх, хөхиүлэн дэмжих зэрэг өргөн хүрээтэй асуудлаар дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн билээ.

Ноён Элчин сайд худалдааны хууль эрхийн орчин тогтвортой, тодорхой байх нь их чухал гээд техник арга зүйн чиглэлээр идэвхитэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ