МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Хөдөө аж ахуйн сайд болон холбогдох газрын дарга нартай уулзлаа
2021.09.10
Эдийн засаг, Худалдаа

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Хөдөө аж ахуйн сайд болон холбогдох газрын дарга нартай уулзлаа

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд мах, малын экспортыг нэмэгдүүлэхийн тулд 4 аймагт мах боловсруулах үйлдвэр байгуулагдахаар болсны нэгийг Булган аймагт байгуулахаар боллоо.

Үйлдвэрийн хувьд 10 га газар төлөвлөгдсөн бөгөөд өдөртөө 200 орчим бод, 1000 орчим бог малыг борлуулах хэмжээний хүчин чадалтай байх юм. Мөн Булган аймагт Тэжээлийн үйлдвэр барих асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Мах боловсруулах ялангуяа экспортын мах боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын хувьд эдийн засгаа өргөжүүлэн төрөлжүүлэх  ирээдүйтэй салбарын нэг юм.

Монгол Улс жилд багадаа 29 300 тон мах экпортлож байгаа хэдий ч энэ нь 66 сая гаруй толгой малтай манай улсын хувьд харьцангуй бага тоо билээ. Монголын 3 сая гаруй хүн амд ногдох малын тоо толгой их байгаа нь махны экпортыг хөгжүүлэх маш их боломж байна гэсэн үг.  Мах боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулагчид үйлдвэр барих бэлэн газар болон туршлагатай ажиллах хүчин бий зэрэг олон давуу талтай. 

ШИНЭ МЭДЭЭ