Ховд аймагт хэрэгжиж буй “Хашаандаа сайхан амьдарцгаая” төслийг эрчимжүүлнэ
2021.08.23
Барилга, Хот байгуулалт

Ховд аймагт хэрэгжиж буй “Хашаандаа сайхан амьдарцгаая” төслийг эрчимжүүлнэ

  УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлан тойрогтоо хэрэгжүүлж буй “Хашаандаа сайхан амьдарцгаая” төслийн хүрээнд тус аймгийн Жаргалант сумын Алагтолгой, Бугат, Буянт, Хайрхан багуудад дулааны шугам татах ажлыг эхлүүлжээ. 

Нутгийн иргэд өндөр төлбөртэй орон сууцнаас татгалзаж, өөрийн эзэмшил бүхий газартаа  ая тухтай, сайхан амьдрах боломжийг олгох зорилгоор уг төслийг Ховд аймагт хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Төсөл хэрэгжсэнээр зөөврийн ус хэрэглэхгүй, хашаандаа хүлэмж, ногоон байгууламжтай, хөрсний бохирдлын эх үүсвэр болдог нүхэн жорлонг хэрэглээнээс гаргах, агаарын бохирдлын эх үүсвэр болох түүхий нүүрс түлэхгүй байх зэрэг давуу талтай юм.   

Төслийн санаачлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд эхлүүлсэн томоохон ажлуудын нэг болох “Хашаандаа сайхан амьдарцгаая” төслийг эрчимжүүлж, санал санаачилгатай ажиллахыг Ховд аймгийн засаг даргад үүрэг болгожээ. 

ШИНЭ МЭДЭЭ