МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.08.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Боловсролын багц хуулийн төслийн боловсруулалтын явц, байдлын талаарх хэлэлцүүлэг боллоо

Хэлэлцүүлгийн нээлтэд хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга боловсролын чанар урт хугацааны үр дүнгээр хэмжигдэж гардаг учир багц хуулийн төслийг магадгүй ирэх хаврын чуулган хүртэл нэлээд удаан хугацаанд нухацтай хэлэлцэж байж, батлахаар төлөвлөн, томоохон ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.Багц төсөлд Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төсөл, Судалгааны их сургуулийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл гэсэн зургаан хуулийн төсөл хамаарна гээд эдгээр нь салбарын асуудлыг бүхэлд нь зохицуулах, томоохон өөрчлөлт, шинэчлэлийг авчрах хуулиуд болно гэдгийг тодотгов.

ШИНЭ МЭДЭЭ