2021.08.24
Эрүүл мэнд
С.Чинзориг гишүүн Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдалтай танилцлаа
УИХ-ын гишүүн С.Чинзориг Нийгмийн бодлогын байнгын хороонд санал тавьж, Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин сумдад ажилласан юм.
Ажлын хэсэг Хархорин суманд ажиллах үеэр тус сумын Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан, албан хаагчидтай уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсжээ.
1994 онд хүүхдийн эмнэлгийн зориулалтаар баригдаж, ашиглалтад орсноос хойш нэг ч удаа их засвар хийгээгүй. Эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх долоон тасагт, 75 өвчтөн хүлээн авах боломжтойгоор үйл ажиллагаа явуулдаг. Ард иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэхэд хүндрэлтэй байгааг нэгдсэн эмнэлгийнхэн учирласан байна.
Тиймээс ойрын хугацаанд 100-150 ортой шинэ эмнэлэг барих зайлшгүй шаардлага байгаа гэдэгтэй ажлын хэсгийнхэн санал нэгдэж, эл асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Түүнчлэн тус эмнэлэгт нэн шаардлагатай байгаа унтуулгын аппарат, ходоодны уян дуран, биохимийн аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулахаар болсон юм.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29