МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сэлэнгэ аймгийн ногоочид түрээс төлөхгүйгээр тариалсан ногоогоо худалдахаар боллоо
2021.08.23
Эдийн засаг, Худалдаа

Сэлэнгэ аймгийн ногоочид түрээс төлөхгүйгээр тариалсан ногоогоо худалдахаар боллоо

Нийслэл Улаанбаатар хотноо шинэ ургацын төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг энэ сарын 15-аас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зохион байгуулахаар болсон.

Тэгвэл Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ч.Ундрам Сэлэнгэ аймгийн тариаланчдадаа талбайн түрээс төлөхгүй байдлаар худалдаа үйлчилгээ эрхлэх газрын асуудлыг хөөцөлдөн шийдвэрлүүллээ. Ингэснээр дараах байршлуудад Сэлэнгэ аймгийн газар тариалан эрхлэгчид өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоо, нарийн ногоог талбайн болон асарын түрээс төлөхгүйгээр худалдаалахаар болж байгаа юм. 

1. Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тусгаар тогтнолын талбай (Хуучнаар Ялалтын талбай)

2. Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Барилгачдын талбай гэсэн 2 байршилд төмс, хүнсний ногооны худалдаа гаргахыг хүссэн тариаланчид Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн /Номин, Холбоо барих дугаар: 99160997/-тэй холбогдож болох аж.

ШИНЭ МЭДЭЭ