МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд Өвөрхангай аймагт хийгдэх томоохон ажлууд багтлаа
2021.07.09
Орон нутгийн хөгжил

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд Өвөрхангай аймагт хийгдэх томоохон ажлууд багтлаа

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улс хөгжлийн төлөвлөгөөтэй, уг төлөвлөгөө нь тогтвортой байхыг хуульчилсан. Энэ дагуу УИХ-аас 2020 оны 5-р сард Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан юм. Хуулийн шинэ зохицуулалтын дагуу УИХ жил бүрийн 7-р сарын 1-ний дотор дараа жилийн хөгжлийн төлөвлөгөөг батлах үүрэгтэй.

УИХ-ын чуулганы 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг уг тогтоолын төслийг батлуулах Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийг ахалж ажилласан юм.

Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-нд Өвөрхангай аймагтай холбоотой ямар асуудлуудыг тусгах талаар тэрээр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нарын хамт хөөцөлдөж, аймгийн удирдлагуудтай зөвлөлдсөний дагуу дараах томоохон ажлуудыг багтаасан байна. 

Үүнд:
  1. Бат-Өлзий-Хужирт-Арвайхээрийг холбосон автозам барих ажлыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэх
  2. Арвайхээр, Хужирт, Хархорин сумдын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж айл өрхийг цэвэр бохир усны нэгдсэн системд холбох
  3. Хүн ам олноор төвлөрсөн Уянга, Бат-Өлзий сумыг “Сумын төвийн шинэчлэл” төсөлд хамруулан иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цэвэр бохир усны нэгдсэн системд холбох шугам сүлжээний ажил хийх, зам тавих, сумын төвийг тохижуулах зэрэг ажлыг хийх юм байна.

ШИНЭ МЭДЭЭ