2021.07.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан боллоо
Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан боллоо. Хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дээд шүүхийн ерөнхий шүүгч, прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын төлөөлөл, үе үеийн Ерөнхийлөгч нар, төрийн бус байгууллагын төлөөлөл, НҮБ-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч нар зэрэг албаныхан цахимаар оролцлоо.
Хуралдааныг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ард түмэндээ хандан үг хэллээ.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож, үг хэллээ.