2021.07.09
Улстөр
Нутгийн гишүүд эвтэй байж, хөгжлийн чигээ хамтдаа тодорхойлж явна
Монгол Улсын Их Хуралд Баян-Өлгий аймгийн иргэдээ төлөөлөн сонгогдсон Т.Аубакир, Б.Бейсен гишүүд хэдийгээр улс төрийн өөр намын харьяалал, үзэл бодолтой ч тэд нутгийнхаа хөгжлийн төлөө нэг зорилго, сэтгэлээр ажиллаж байна.
УИХ-ын 2020 оны сонгуулиар Баян-Өлгий аймагт МАН-аас Т.Аубакир, АН-аас Б.Бейсен гишүүн сонгогдсон. Парламентын нэг жилийн хугацаанд тойрог, нутгийн иргэд, малчдынхаа ахуй амьдралд анхаарал хандуулж чамгүй ажлыг тэд хийжээ.
2021.07.08-ны өдөр УИХ-ын Хаврын ээлжит чуулган өндөрлөж, хаалтаа хийсэн. Энэ үеэр нутгийн гишүүдийн хамтдаа сууж, ярилцаж буйг гэрэл зурагт буулгасан байна.
Энэ тухайгаа УИХ-ын гишүүн Т.Аубакир өөрийн цахим хуудастаа,
Улсын Их Хурал дахь ахмад гишүүдийн нэг, эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан туршлагатай гишүүн Б.Бейсен ахтай хамт өнгөрсөн чуулганы хугацаанд Баян-Өлгий аймагт тулгамдаж буй асуудлуудын талаар нилээдгүй санал солилцож хамтран ажилласан. Ирэх 2021 оны намрын ээлжит чуулганаар тулгамдаж буй асуудлуудаар ялангуяа Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар санал солилцон хамтран ажиллах болно. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен танд ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.
Гэсэн ерөөлийн үгтэй нийтлэл оруулжээ.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03