2021.07.07
Эдийн засаг, Худалдаа
С.Чинзориг: Цалингийн талаарх гурван талт уулзалтыг яаралтай хийх шаардлагатай байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.07/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх талаар өмнөх Засгийн газар тодорхой хэмжээгээр нэмсэн. Шат дараалалтай нэмсэн, гэхдээ бүх зүйл сайхан болсон гэж хэлэхгүй. ЭМЯ яаралтай цалингийн 3 талт хэлэлцээр, салбарын ҮЭБ-тай хэлэлцээр хийж НХХЯ-д бүртгүүлэх ёстой. Энэ ажлаа цаг алдахгүй хийх хэрэгтэй. Эмч нарын цалинг яаж нэмэх гэж байгаа талаар тодорхой мэдээлэл эмч нарт өгөөрэй. ЭМДС-аас гүйцэтгэлээрээ цалин авах асуудлаа сайн тайлбарлах хэрэгтэй. Энэ сангаа энэ жил дуусгачихвал цаашдаа улсын төсвөөс татаас авдаг сан болох юм байна. Үүн дээр анхаараарай.
Түүний асуултад ТБХ-ны дарга Ч.Хүрэлбаатар хариуллаа.