2021.07.07
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Сэлэнгэ аймгийн төгсөх ангийн сурагчдыг эеш-д цахимаар бэлтгэх сургалт 8 дугаар сар хүртэл үргэлжилнэ
Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 35 сургуулийн төгсөх ангийн сурагчдыг цахимаар ЭЕШ-д бэлтгэх сургалтыг 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Elab Education Academy-тай хамтран Математик, Хими, Физик, Түүх, Нийгмийн ухаан, Англи хэл, Монгол хэлний олимпиадын аварга, МУ-ын зөвлөх багш нараар ахлуулан зохион байгуулж, төлбөрийг Чинбатын Ундрам-Хөгжлийн сан гаргаж байгаа билээ.
Уг сургалт 6 дугаар сарын 28-ны өдөр дуусах байсан боловч ЭЕШ-ын хугацаа хойшилсон тул үргэлжлэн орохоор боллоо. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд ЕБС-ийн төгсөх ангийн 1167 сурагчаас 40% буюу 671 сурагч сонгон суралцсан хичээлийнхээ 2 дахь сорилтыг өгөөд байна. Сургалтад идэвхтэй хамрагдаж хамгийн өндөр ЭЕШ-ын оноо авсан 6 сурагчид 1 сая төгрөгийн тэтгэлэг, хамгийн өндөр ЭЕШ-ын дундаж оноо авсан ангийн 6 багшид зөөврийн компьютер өгч урамшуулна.
ШИНЭ МЭДЭЭ
Ч.Ундрам: Үндсэн суурь зарчмаа зөв болгоё
2021.12.23
Шайбтай хоккейн ахмадын УАШТ боллоо
2021.12.13
Салбарын тэргүүний шагнал гардууллаа
2021.11.27