2021.07.06
Орон нутгийн хөгжил
Ё.Баатарбилэг: Нийслэлийн төр захиргааны өмнө тулгамдаж байгаа асуудлууд шийдэгдэнэ гэж харж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Нилээ хүнд нөхцөлд Нийслэлийн удирдлагууд зоримог алхмууд хийлээ. 1994 онд батлагдсан хууль 26 жилийн дараа Их хурлын босго алхаж орж ирлээ. Хууль гараагүй учраас ийм олон асуудал байна гэж яригдаж байсан. Энэ хуулиар Нийслэлийн төр захиргааны өмнө тулгамдаж байгаа асуудлууд шийдэгдэнэ гэж харж байна. Харин хууль гарсны дараа бас асуудал гарахгүй биз дээ. Одоо энэ хуулиа баталж өгөөд дагаж гарах журам болон бусад асуудлаа шийдээд, хариуцлага шаардаж, ажлаа хийлгэхийн шаардах Их хурлын ажил үлдлээ гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн,ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар хариуллаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: