Хүний хувийн мэдээллийг төр хамгаалах харилцааг зохицуулах хуультай болно
2021.07.05
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Хүний хувийн мэдээллийг төр хамгаалах харилцааг зохицуулах хуультай болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.

ШИНЭ МЭДЭЭ