2021.07.05
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Г.Амартүвшин: Мэдээлэл задруулсан хүнд ямар хариуцлага оногдуулахаар хуульд орж байгаа вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
Хэлэлцүүлгийг дэмжиж байгаа. Банкны тухай хуулиар банкны үйлчлүүлэгч, хувь хүний мэдээлэл нууц байдаг. гэтэл сүүлийн үед цахимаар төлбөр тооцоо хийгдэж байгаатай холбоотой мэдээлэл баримт, гэрээ, хэлцэл ил болдог. Ийм мэдээллийг ил болгосон этгээдэд ямар хариуцлага оногдуулахаар хуульд тусгаж байгаа вэ?
Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.