2021.07.05
Эрүүл мэнд
Дарханы бүх өрхийн эмнэлгүүд шаардлагатай эм болон дархлаа дэмжих бүтээгдэхүүн хүлээн авлаа
Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт ковид 19-ийн 1,980 тохиолдол бүртгэгдсэнээс хөнгөн шинж тэмдэг бүхий 400 гаруй иргэн гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна.
Халдварын тоо эрс нэмэгдэж, шаардлагатай эмийн нөөц дутмаг байгаатай холбогдуулан УИХ-ын Г.Дамдинням амны хаалт, дархлаа дэмжих витамин болон Арбидол эмийн багцийг Дарханы бүх өрхийн эмнэлгүүдээр дамжуулан гэрээр эмчлүүлж буй иргэддээ хүргүүллээ.
Тэрээр:
Иргэд маань хурдан эдгэрч, эрүүл энх болох болтугай.
Цар тахлын эсрэг боломж бүхнээ хуваалцан хамтдаа тэмцэцгээе
хэмээн уриалсан байна.