2021.07.02
Гадаад харилцаа

Т.Аубакир: Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэлийг хүлээж, эдийн засгийн ололтыг нэвтрүүлж ажиллах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Нэр дэвшигчдийг дэмжиж байгаа. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд Элчин сайдуудыг цэгцлээд, татахыг нь татаад, томилохыг нь томилоод явъя гэдэг бол Ерөнхийлөгчийн зүгээс Гадаад Харилцаанд ямар их ач холбогдол өгч байгааг харуулж байгаа явдал юм. Энгийн үгээр тайлбарлавал Монгол Улсын төр засаг, ард иргэдээс хүлээж байгаа хүлээлт. Ард иргэд маань гадаад улсад томилогдоод явж байгаа Элчин сайдууд эдийн засаг, гадаад харилцааны хувьд ямар олз омогтой ирэх бол гэсэн хүлээлттэй байдаг. Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаанд ахиц гаргахуйц түвшинд та бүхэн ажиллах ёстой. Ерөнхийлөгчийн хүлээлгэж байгаа итгэл, УИХ, Засгийн газар, ард түмний хүлээлгэж байгаа итгэлийг сэтгэлээр хариулах ёстой. Та бүхэндээ амжилт хүсье. 

ШИНЭ МЭДЭЭ