МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Г.Дамдинням: Мэргэжлийн боловсролыг яагаад ХНХЯ авсан бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

Энэ хууль орж ирж байгааг ойлгохгүй байгаа. Боловсролын шинэчлэл хийе гээд манай байнгын хороо, УИХ ажиллаж байгаа. НХХЯ БШУ яам болчихсон юм уу? Л.Энх-Амгалан, А.Ариунзаяа сайд нар тус тусдаа  хариулж өгөөрэй. Одоо энэ маягаараа бол Эрүүл мэндийн боловсролыг эрүүл мэндийн яам, Зам тээврийн боловсролыг Зам тээврийн яам хариуцах гээд байна.

Багш нарыг бэлтгэх тогтолцоо хаана байгаа юм бүү мэд, ганц салбарын амбицаар энэ хуулийг оруулж ирж байгааг ойлгохгүй байна. Засаг дээр ямар байр суурьтай байгаа вэ? Боловсролыг яагаад ХНХ-ийняам авсан бэ? Энэ зөв үү? БШУ-ны яам байгаа. Сүүлийн 2012 оноос хойш НХХ-ийн яаманд Мэргэжлийн боловсролын сургалтын чанар алдагдсан. Одоогийн байдлыг та нар харж байгаа. Дархан-Уул аймагт байгаа 3 МСҮТ байдаг гагнуурын ангид анги дүүргэлт дутуу байдаг. Хүн бүрт 200 мянган төгрөг өгдөг,халамжийн сургууль болчихлоо. Хөдөлмөрийн зах зээлээ өөрсдөө судлаад үндсэн ажлаа хийгээд явах ёстой.  

Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ХНХ-ийн сайд А.Ариунзаяа нар хариуллаа.

Дараа нь хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ