2021.07.01

С.Ганбаатар: Энд сонгосон технологио хаана, хаана туршиж үйлдвэрлэлд нэвтэрсэн бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Тоо баримттай тодорхой хариулаарай. Энд 3-2-16,17,18 дээр зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж барина гэж байгаа. Энд сонгосон технологио хаана, хаана туршиж үйлдвэрлэлд нэвтэрсэн бэ?  Үйлдвэрлэлийн туршилтын гэрээг байгуулсан гэсэн байгаа. Ц.Нямдорж сайдыг  оруулж ирэхдээ энэ технологийн гэрээг би үзье, харья хэдэн төгрөг төлснийг нь харья гэсэн үүн дээр дэлгэрэнгүй мэдээлэл авъя. Хүхрийн хүчил 181 мянган тонн элементийн хүхэр жилдээ гарна,жилдээ 118 мянган тонн хүхрийн хүчил гарна. Агаарт 5-8 хувь цацагдаж, Эрдэнэт, Булганы нутаг дэвсгэр дээр 193 тонн хүхэр цацагдана. Үүн дээр хоргүй байх байгаль орчны тооцоо дүгнэлт гарсан уу? Хөрөнгө оруулалтын зардлыг хэдэн хувиар тооцсон бэ?        

Түүний асуултад салбарын мэргэжилтнүүд хариулт өглөө.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Та нар ерөнхий хариулаад байна. Тоо баримттай нь тодорхой хариулаарай.

ШИНЭ МЭДЭЭ