“Томилгооны сонсголын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв
2021.06.30
Улстөр

“Томилгооны сонсголын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.30) хуралдаан 10 цаг 19 минутад 15 гишүүн ирцэд бүртгүүлснээр эхэлж, “Томилгооны сонсголын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан завсарласан бөгөөд үдээс хойш 13.00 цагт Байнгын хороо хаалттай горимоор хуралдаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

ШИНЭ МЭДЭЭ