2021.06.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ц.Мөнхцэцэг: Монголд Их, дээд сургууль ахисан төвшний сургалтыг дагнан эрхлэх боломжтой юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: 

Монгол улсын Засгийн газрын таван жилийн үндсэн зорилтуудаар боловсролын суурь зарчмуудыг сайн томьёолсон. Энэ зарчим хуульд тусгасан уу? Таван жилийн хөтөлбөрт төрийн өмчит Их сургуулийн засаглалыг төрөөс хараат бус болгоно эрх зүйн орчныг сайжруулна гэсэн энэ заалт Судалгааны Их сургуулийн хувьд хэр суусан бэ?

Засгийн газрын хөтөлбөрийн 2-3-1 дээр Яслийн үндсэн тогтолцоог сэргээж 1-2, 2-3 насны хүүхдийг хамруулж, эмэгтэйчүүдийг дэмжиж, хөдөлмөр эрхлэх боломж олгоно гэж заасан. Гэтэл хуулийн төсөл дээр СӨБ-ыг 3-5 насны хүүхэд гэж оруулж иржээ. 2 настай хүүхдийг бүлэг дүүргэлт харгалзан цэцэрлэгт хамруулж болно гэж, энэ бол хүлээж авах боломжгүй заалт. Хүүхдийн 3 хүртэлх нас танин мэдэх чухал нас хаяж болохгүй.

Их, дээд сургууль ахисан төвшний сургалтыг дагнан эрхэлж болно гэж байна. Монголын нөхцөлд энэ боломжтой юу? Олон улсад ийм сургалтын тогтолцоо байдаг, гэхдээ өндөр шалгууртай байдаг. Судалгааны Их сургуулийг ямар концевтонд суурилсан бэ?              

Түүний асуултад БШУС-ын сайд Л.Энх-Амгалан хариулт өглөө.  

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Энэ хуульд дэвшилттэй, шинэлэг зүйл бий

ШИНЭ МЭДЭЭ