2021.06.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Т.Аубакир: Үндэсний цөөнхийн бага ангийн хүүхдүүдийн сурах бичгийг албан ёсны болгох хэрэгтэй
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2021,06,29/ хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
Энэ хууль дээр хариуцлагатай хандах хэрэгтэй. Хуулийн 7-2 дээр хүн амын дийлэнх нь үндэсний цөөнх байгаа тохиолдолд цэцэрлэг болон бага ангийн хүүхдээ дэд эх хэлээр нь зааж болно гэсэн заалт орсон. Үндэсний цөөнхийн онцлогтой аймгийн нэг бол Баян-Өлгий аймаг. Тус аймгийн Цэнгэл суманд Тува сургууль бий. Тува, Казах хүүхдүүдийг бас төрөлх хэлээр нь боловсрол эзэмших эрхийн Үндсэн хуулиар олгосон байдаг. Энэ эрх хангагдаж орж ирж байна. Хуулийн төслийн 9-3,4 дээр Үндэсний цөөнхийн суралцагч байгаа тохиолдолд эх хэл болон бага ангийн монгол хэлний агуулгыг нэмэх гэдгийг тодорхой болгож, сурах бичгийн хүлээн зөвшөөрсөн, албаны сурах бичиг болгох хэрэгтэй байна. Үүнийг тусгаж өгч болох уу?
Түүний асуултад УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариулт өглөө.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03