2021.06.28
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Б.Саранчимэг: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар ямар үр дүн гарах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байлощлын тухай хуулийг хэлэлцэхсйг дэмжиж байгаа. Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд энэ хуулийг хэлэлцэх явцад онцгой анхаарч ажлын хэсэгт орох саналтай байгаа.
2020 оны хүн амын тооллогоор Улаанбаатар хотын хүн ам 1 сая 539 мянга 815 байсан. Хүн амын төвлөрөл Улаанбаатар хотод нилээдгүй байгаа. Тэр дундаа Баянзүрх дүүрэг сүүлийн 10 жилд хүн ам нь 130 хувиар нэмэгдэж 361 мянга 700 гэсэн хамгийн их хүн амтай дүүрэг болсон.
- Хотын төвлөрлийг сааруулах ямар бодит арга хэмжээ авч байна вэ? Хуулийн төсөлд дагуул хот байгуулахаар тусгасан байгаа. Гэхдээ энэ эдийн засаг, нийгмийн ямар таатай нөхцөлөөр иргэдийн суурьших зохицуулалтыг хийсэн байгаа вэ?
- Хэт төвлөрлөөс болоод нийгэм, эдийн засгийн хүртээмжгүй байдал үүсээд байгаа. Энэ асуудлыг хэрхэн зохицуулахаар орж ирсэн бэ?
- Төсвийн хуулинд ямар өөрчлөлт орж байгаа вэ?
- Ногоон байгууламж бол барилга барихаас илүү бүтээн байгуулалт гэж хардаг. Үүнд шинэ удирдлагууд маань анхаарч ажиллаж байгаад талархаж байгаа. Тэгэхдээ үүнийг хуулинд тодорхой тусгаж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.
Хариултыг НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өглөө.