МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.28
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Ё.Баатарбилэг: Нийслэлийн түгжрэлийн гол асуудал төмөр замын асуудлыг цэгцлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Нийслэлийн эдийн засгийн тусгай бүс байгуулахаар орж ирж байна. Энэ бүсэд агаарын хөлгийн засвар үйлчилгээ угсралт гэж орж ирлээ. Буян ухааг тусгай бүс байгуулах гээд байна уу? Яамдын лобби болгосон зүйлийг оруулж ирмээргүй байна. Нийслэлийн түгжрэлийн гол асуудал төмөр замын асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Боловсролын багц хуульд аймаг, нийслэлийн сургууль цэцэрлэгийн бүх зарцуулалттай холбоотой санхүүжилт нийслэлд шилжиж орж байгаа. Үүнийг хуульд яаж уялдуулж байгаа вэ?

ШИНЭ МЭДЭЭ