МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.28
Орон нутгийн хөгжил

Н.Энхболд: Дагуул хотуудад амьдрах иргэдийн харьяаллыг хэрхэн зохион байгуулах вэ?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын нийслэлийн Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрөгч баасан гарагт /2021.06.25/ УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Төслийн танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хийж, УИХ-ын гишүүн асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

"Дагуул хотто холбоотой асуулт байна. Төв аймгаас өөр газар байхгүй. Үүнтэй уялдуулан хуулль гараагүй байхад хөгжлийн бүсүүдээ тодорхойлоод асуудлаа яриад эхлэхэд бэрхшээл гарч эхэллээ. Ялангуяа хилийн дэс, цэс зэрэг маргаантай асуудал Төв аймгийн хувьд гарч эхэлсэн.

Газрыг Төв аймгийн засаг захиргааны нэгжилд үлдээгээд дамнасан хэлбэрээр байх уу? эсвэл газрыг дахин шинэчилж тогтоогоод дахин түүнийг нь цэс тогтоох байдлаар явах юм уу? Үүнийг хэрхэн төлөвлөж байгаа вэ?

Дагуул хотод амьдарч байгаа иргэний харьяалал хэрхэн шийдэгдэх вэ? Хуульд ямар хувилбараар оруулсан бэ? давхар харьяалалтай байх уу?

Дагуул хотын удирдлага нийслэлийн удирдлагатай хэрхэн уялдаж явах вэ? Нийслэлийн удирдлагад захирагдах уу? Зөвлөл байна гэж заасан байна. Энэ нь ИТХ хэлбэрээр байх уу?

Дагуул хот бүхэлдээ эдийн засгийн тусгай бүс байж болох уу? Хотод байгуулж болно гэж төсөлд оруулсан байна. Тусгайлан, бүхэлдээ эдийн засгийн бүс байна гэсэн тодорхойлолт алга байна. Үүнийг тодруулж өгнө үү?"

Түүний асуултанд Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ