МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.24

Ё.Баатарбилэг: Кино урлагийн зөвлөлд салбараа мэддэг, улс төрөөс ангид хүмүүсийг сонгож оруулах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар  “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Кино урлагийн зөвлөл гэж орж ирж байна. Янз бүрийн зөвлөл бөөн хэрүүл, улс төр болгодог. Ийм зөвлөл битгий болоосой. Энэ зөвлөлд кино хийж үзсэн туршлагатай, ямар нэгэн бүлэглэлд ороогүй хүмүүсийг оруулах талаар журмаа яаж оруулж ирэх вэ? Миний хүсэж байгаа зүйл бол хувь, хувьсгалаа ялгадаг хүмүүсийг оруулаасай гэж харж байна.

Түүний асуултад Соёлын сайд Ч.Номин хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ