2021.06.23
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
П.Анужин: Урлаг улстөржөөд эхэлбэл урлаг биш болдог
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.06.23/ боллоо. Хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн П.Анужин:
"Хуульд тусгагдсан Зөвлөл дээр маш сайн анхаараарай. Урлаг улстөржөөд ирэхээрээ урлаг урлаг биш болдог. Тэр зөвлөлийг бүрдүүлэхдээ нэмж журам гаргаад сайн тусгах ёстой. Хуулийн төсөл дээрээс харахад 3/7 гэсэн харьцаатай эрүүл зохицуулагдаад явах мэт харагдаж байгаа ч энэ нь амьдрал дээр хэрэгжих үү гэдэг асуудал бий. Хууль хэрэгжээд ирэхээр тухайн засаг төр барьж байгаа, ямар үзэл суртал явах вэ гэдгийг бид таашгүй. тэр үед л зөв бодлого явуулах үүднээс нь энэ хуулийг баталж байгаа шүү гэдгийг дахин дахин захиж хэлье."
ШИНЭ МЭДЭЭ
П.Анужин: ХНХЯ ажлаа хий, хуулиа оруулж ир
2023.10.06
“Улаанбаатарын тунхаг”-ийг баталлаа
2023.08.24