МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.22
Эрүүл мэнд

Н.Энхболд: Ийм цаг үед л УИХ, Засгийн газрын бодлого нэг байх ёстой

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 15.00 цагаас эхэллээ. Хуралдааны эхэнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

"Засгийн газар бүх нөөцөө ашиглан ажиллаж байгааг мэдэж байна. Бид онцгой нөхцөл байдалд ажиллаж байна. хэвийн үед дэлхийн улс орнууд хүн амынхаа 0,1-0,4%- таарах эмнэлгийн ор, эмч эмнэлгийн ажилтнуудтай байдаг. манайхаар бол 1400 орчим гэсэн үг. Гэтэл халдварын тоо нэмэгдээд ирэхээр хэвийн хэмжээнээс 60 дахин их болсон байхад бид өнөөдөр тайлан сонсох энэ тэр гэж сэрдсэн байдалтай байх юм. Хүн үхэж байхад ийм юм яриад суух шаардлагагүй. Ийм онцгой үед хэн ч ашиг олох гээд суухгүй. Тайлан, дүгнэлт сонсож, хариуцлага тооцох цаг олдоно. Тиймээс энэ хуулийн төслийг яаралтай батлаад УОК-ыг ажиллажх нөхцөлөөр нь хангаад явах ёстой.

Шүлхий гарсан үед ч бид мөнгө зардал гаргаад л шийддэг. Тийм байтал дэлхий ч сөхөрч байгаа энэ асуудалд ийм байдлаар бид хандаж болохгүй. Ийм цаг үед л УИХ, Засгийн газрын бодлого нэг байх ёстой. Цаг алдах боломжгүй юм шүү."

ШИНЭ МЭДЭЭ