2021.06.22
Хууль, эрх зүй
Б.Энхбаяр: Иргэдийн газар эзэмшиж буй мэдээллийг Газрын албаны ажилчид яагаад ил тод мэдээлэхгүй байна
УИХ-ын Хууль зүй байнгын хорооны өнөөдрийн /2021,06,22/ хурлаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Энэ хуулийн төслүүдийг зарчмуудын хувьд дэмжиж байгаа. 2017 онд Бүртгэлийн багц хууль батлагдаад нилээ олон мэдээллийг нээлттэй болгох хууль гарсан. Нээлттэй мэдээлэл болгоно гээд хэрэгжихгүй байгаа маш том дата бол газрын мэдээлэл. Миний ойлгож байгаагаар сая гаруй иргэдийн газартай холбоотой мэдээллийг Газрын алба оруулахгүй байгаа. Засгийн газар, хууль зүйн яам үүн дээр нилээ идэвхтэй ажиллаж байгаа. Тийм ч учраас E-mongoliya үүсэж дэд бүтцийг шийдсэн. Газрын мэдээллийг яагаад оруулахгүй байна вэ? Миний ойлгож байгаагаар газрын мафи хага үсрэх гээд байгаа юм. Зарим хүн Улаанбаатарын А зэрэглэлд 80 гаруй газар авчихсан зарж байдаг авлигалалын сүлжээ байна. Энэ сүлжээ илрэх гээд байгаа учраас газрын мэдээллийг оруулахгүй байна.
Түүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б. Баасандорж