МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.18
Хүний эрх

Д.Сарангэрэл: Эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийг таслан зогсоох ямар ажил хийж банйа вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.18\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэв.

Илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

"Маш чухал асуудлыг бид хэлэлцэж байна. Хүний эрхийг дээдэлсэн, Ардчилсан нийгэмд бид амьдарч байна. Ингэж яриад бид 30 жил болсон ч алхам тутамд хүний эрх зөрчигдсөөр байна. Сүүлийн 3 жилийн статистик аваад үзвэл гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг 28 гарчихсан. 2019, 2020 онд энэ гэмт хэргийн тоо 30 гарчихсан.

Эмэгтэйчүүдийн эрх хаана хамгийн их зөрчигдөж байна вэ? Үүн дээр хийсэн судалгаа байна уу? байгаа бол үүнтэй холбоотой ямар ажил хийх гэж байна вэ?

Ажлын байрны бэлгийн дарамт их яригдаж байна. Дарамт орсон хүн нь ичиж зовж, нууцалдаг болсон. Хүний эрх, Иргэний нийгмийн байгууллага юу ярьж байна гэхээр, Эрүүгийн хуулиас 22.5-ын албаны эрхийн нөлөөтэй холбоотой зүйл ангийн хассанаас болж ажлын байрны бэлгийн дарамт нэмэгдэж, өөхшүүлсэн гэж үзэж байна. Энэ заалтыг сэргээх тал дээр ХЭҮК ажил хийж байна уу?

Хүний эрхийг ярихаар хуулийн заалтыг чангалах талаар ярих юм. Хуулийг чангалахаар хэтэрхий болохгүй гэх юм. Олон улсын туршлага харахаар нийгмийн хэм хэмжээг дээшлүүлсэн арга байна. Тухайлбал албан байгууллага өөрийн гэсэн нарийн дүрэм журамтай. Ажлын байрны бэлгийн дарамт гэж юуг хэлэх, ямар үед бэлгийн дарамтад орсон гэж үзэх гэх мэт. Ингэхээр хүн юу хийж болох, болохгүйгээ мэддэг байна. Нийгэм хүлээж авах дүрэм журмыг манлайлан хийх санаачилга ХЭҮК-д байгаа юу? Эмэгтэй гишүүд хамтран ажиллах боломжтой гэдгээ хэлмээр байна."

Түүний асуултанд ХЭҮК-ын дарргынн үүрэг гүйцэтгэгч Ж.Хунан хаиулаа............

ШИНЭ МЭДЭЭ