2021.06.17
Хууль, эрх зүй
Н.Энхболд: Энэ хууль дээр төр хариуцлага хүлээхгүй гэдгээ тодорхой зааж өгөх хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.17\ нэгдсэн хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
Хуулийг дэмжиж байна. Манайх энэ хуулийг гаргасан гаргаагүй ч иргэд оролцоод явж байна. Энэ хууль дээр төр хариуцлага хүлээхгүй гэдгээ тодорхой зааж өгөх хэрэгтэй. Хадгаламж зээлийн хоршоотой холбоотой асуудал өнөөдрийг хүртэл яригдаж байгаа бодит жишээ бидэнд бий. Иргэдэд өөрсдөө хариуцлагатай байгаарай, таны өмнөөс төр хариуцлага хүлээхгүй гэсэн заалтыг тодорхой оруулах хэрэгтэй. Компаниуд мэдээллээ үнэн бодитой өгөх хэрэгтэй гэсэн санал хэлж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Төв аймагт бүтээн байгуулалт өрнөж байна
2021.11.03
Төв аймагт өрнөж буй бүтээн байгуулалтууд
2021.10.26