МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Говь-Алтай аймагт эхний ээлжинд дэд бүтцийн сайжруулах хэрэгтэй
2021.05.20
Орон нутгийн хөгжил

Говь-Алтай аймагт эхний ээлжинд дэд бүтцийн сайжруулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Говь-Алтай аймагт хийх ёстой хэд хэдэн ажлыг онцолсон байна.

Тэрээр, нэгдүгээрт, дэд бүтцээ сайжруулах ёстой.Одоо сумдаа засмал замаар холбох ёстой. Мөн Тайширыг аймгийн төв болон Жаргалан сумтай холбох хэрэгтэй.Мөн Жаргалан сумаас хойш Завхан гол дээгүүр тавигдсан Бүрэнгийн гүүрийг дуусгачихвал Жаргалан, Хөх морьт, Баян-Уул, Тайширын айлууд гүүрээр зорчих боломж бүрдэнэ.

Түүнчлэн Гэгээн нуур, Хүнхэрийг аялал жуулчлалтай холбож дэд бүтцийг хийхээр замын зураглалыг Барилга, хот байгуулалтын сайдаас хийж байна. Үүний үр дүнд олон боломж иргэдэд олдоно. Мөн Алтай сум, Тахийн тал цахилгаан эрчим хүчний дутагдалтай. Иймээс импортын цахилгаан авах асуудлыг Эрчим хүчний яамтай ярилцаж байна.

Алтайд орон сууцны асуудлыг шийдвэрлэхийн тулд төвийн эрчим хүчийг сайжруулах шаардлагатай.Солонгосын Эгзим банкны зардлаар найман аймагт баригдах станцын тоонд Говь-Алтай аймаг орсон гэдгийг гишүүн онцолсон байна.

ШИНЭ МЭДЭЭ