2021.05.19
Эрчим хүч
Хотын цахилгаан, дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг шийднэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр боллоо.
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд салбарын сайд нар цэвэрлэх байгууламж, усан хангамж, дагуул хот, дулаан, цахилгаан, эрчим хүчний дэд бүтцийн талаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан хотын цахилгаан дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг Дулааны гуравдугаар цахилгаан станцын дэд бүтцийг түшиглэн тус станцыг өргөтгөж шинэчлэх төсөлтэй уялдуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Мөн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, авч байгаа хариу арга хэмжээ, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилт, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны талаар хэлэлцлээ
ШИНЭ МЭДЭЭ
"Шинэ сэргэлтийн бодлого" батлагдлаа
2021.12.30
2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ
2021.12.28
Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй
2021.12.23
Монгол улсын Ерөнхий сайдын илгээлт
2021.12.13