МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.18
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Д.Сарангэрэл: Хууль хэрэгжих хугацааг тодорхой тоготоох хэрэгтэй

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.05.18) 11 цаг 12 минутад эхэлж, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

"Би хуулийн хэрэгжилтийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөх ёстой гэсэн хатуу байр суурьтай байсан. Хуулийн төсөл санаачлагч Г.Ганболд гишүүний тайлбараас төрийн албан хаагчид энэ оны 1 сарын 1-ний өдрөөс нэмэгдсэн хувь хэмжээгээр шимтгэлээ төлж байгаа бөгөөд хувийн ААН, байгууллагууд нэмэгдсэн хэмжээгээр НДШ-ээ төлж эхлээгүй байгаа юм байна гэж ойлголоо. Хэрвээ тийм бол хуудийн хэрэгжих хугацааг 2021.07.01-ээс дагаж мөрдөхөөр заахыг дэмжиж байна. Үүнийг тодруулж өгнө үү?"

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Г.Ганболд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ