МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.18
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Тооцооллыг дүгнэж цаашид ажил болгох хэрэгтэй

УИХ-ын Эдийн засгийн  байнгын хорооны /2021.05.18/ хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

"Асуултын дагуу хариулсан хариултан дээр тохирсон нэг зүйл хэлэх хэрэгтэй байна.  Хуулин дээр өөрчлөлт оруулах хэрэгтэй, хүн амын тооллогыг хийхдээ нийгмийн нөхцөл байдал, ажлын байр, амьдралын түвшин гэх бүх зүйл дээр тодруулсан статистик гаргах нь зүйтэй. Мөн орон сууц гэснийг авч хаяах хэрэгтэй гэж бодож байна.

Орон сууц гэхээс илүү иргэдийн амьдралын түвшин, нөхцөл байдал дотор орон сууц гэсэн зүйл багтана.

Тиймээс хуулиндаа өөрчлөлт оруулах, өргөн барих шаардлагатай байна. Тус гаргасан дүгнэлтээ цаашлаад амьдрал дээр бий болдог нөхцөл байдал дээр тулгуурлан тогтоол гаргадаг юм уу, эсвэл зохих яамдуудад очдог байх журмаар ажил болгож хиймээр байна.

Хамгийн чухал нь үүнийгээ төрийн бодлогод туссан механизмийг суулгах талын арга хэмжээг зайлшгүй авах ёстой юм.

Ж.Бат-Эрдэнэ: Хүн амын амжиргааг тооцоолсноор цаашид баримтлах бодлого, зорилт бий юу?

Мөн өөр нэг зүйлийг тодруулж асуумаар байна. Ямар хууль, журман дээр хүм ам болон орон сууцны тооллого гэсэн үг, үсгээр байгаа вэ? 

Уг асуудал дээр засвар хийх хэрэгтэй.  Бид орон сууцаа тоолох биш, хүн амын амьдралын нөхцөл байдал дээр дүгнэлт гаргах ёстой юм. 

Тус хуулинд статистикийн дагуу иргэдийн амьдрал нөхцөл байдал дээр гарагсан ямар бодлого гарж байх ёстой вэ? 

Хэрэв байхгүй бол журам гарган хуульд тусгаж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. 

Түүний асуултад ажлын хэсгээс хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ