2021.05.12
Улстөр
С.Одонтуяа: Бид ордонд цөөхүүлээ ч талбайд илүү олуулаа гэдгээ мэдэрлээ
Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байсан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдөр өлсгөлөнгөө зогсоож байгаагаа мэдээллээ.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Ганибал нар ажиллаж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд орсон юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласнаас үүдсэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан тус Ажлын хэсэг өнөөдөр хоёр удаа хуралдаж, зөвшилцсөний дүнд өлсгөлөнгөө ийнхүү зогсоохоор болжээ.
Өлсгөлөнгөө зогсоож буй тухайгаа Сүхбаатрын талбайд шууд мэдээлэл хийсэн юм.
УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
УИХ-ын гишүүн Б.Бейсэн
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
УИХ-ын гишүүн Н.Ганибал
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл