2021.05.11
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Саранчимэг: Нийгмийн даатгалын сангийн орлого хэр хэмжээгээр буурсан бэ?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

"Хуулийн төслийг дэмжиж байна. Хуулийн төслийн танилцуулгад цар тахлын үеийн хүндрэлтэй байдал үүссэн учраас НДШ-ийг бууруулах болсон тухай бичсэн байна. Төсөл батлагдвал НДС-ийн төсвийн орлого хэдий хэмжээгээр буурах вэ? Энэ санд тодотгол хийх үү? Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

ХНХ-ын сайдаас асууя. Цар тахлын 1 жил гаруй хугацаанд НДС-ийн орлогод өөрчлөлт орсон уу? УИХ, Засгийн газраас олон арга хэмжээ авсан. Үүний үр дүн гарч байна уу? Энэ хугацаанд ажлын байргүй болсон ААН, хувь хүн хэр байна вэ? Судалгаа хийж үзсэн үү?"

Түүний асуултанд хуулийн төслийн санаачлагч Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, ХНХ-ын сайд А.Ариунзаяа нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ