МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн төлөөлөгчийн байр ажиллаж эхэллээ
2021.05.10
Улстөр

Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн төлөөлөгчийн байр ажиллаж эхэллээ

УИХ-ын гишүүд хууль боловсруулж батлах их ажлынхаа зэрэгцээ иргэд, сонгогчидтойгоо өдөр бүр уулзаж, санал сэтгэгдэл, хүсэлтийг нь сонсох боломж тэр бүр байдаггүй. хомс байдаг. Харин бие төлөөлөгчөөрөө дамжуулан иргэдийнхээ дуу хоолойг сонсож болох өргөн боломж байдаг бөгөөд энэ боломжийг Сүхбаатар дүүргээс сонгогдсон гишүүд хамгийн сайн ашиглаж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллах 4 жилийн хугацаанд тойргийнхоо өөрийн төлөөлөгчийн байрыг идэвхтэй ажиллуулж, иргэд сонгогчдоосоо тойрогтоо хийж, хэрэгжүүлэх олон ажлыг бичгээр хүлээн авч, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулах иргэдийнхээ саналыг ч энэ байдлаар зохион байгуулж авч, маш үр дүнтэй ажиллаж чадсан. Тэрээр энэ удаагийн парламентын хугацаанд нэг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нарын хамтаар төлөөлөгчийн байруудаа ажиллуулж эхэлжээ. 

Өнгөрөгч сард төлөөлөгчийн байруудыг засварлах ажил хийгдэж дууссан байна. Гишүүд хамтран тойрогтоо нийт 4 төлөөлөгчийн байр ажиллуулах юм. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, хөл хориог цуцалсантай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн төлөөлөгчийн байр ажиллаж эхэлжээ. Тиймээс Сүхбаатар дүүргийн иргэд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, төлөөлөгчийн байранд очиж гишүүн тус бүрийн бие төлөөлөгчтэй уулзан санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой юм. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Бие төлөөлөгч Ч.Улаанхүүгийн хамт

Төлөөлөгчийн байр 4 буюу Дамбадаржаа салбар (СБД 17,18,19, 20-р хороо)-ын УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын бие төлөөлөгчөөр Эрх зүйч Ч.Улаанхүү ажиллаж байгаа тул сонгогч та санал, хүсэлтээ уламжилж болох нь ээ. 

Төлөөлөгчийн байр 4

ШИНЭ МЭДЭЭ