Тавантолгойн цахилгаан станц барих ажлыг эхлүүллээ
2021.05.07
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Тавантолгойн цахилгаан станц барих ажлыг эхлүүллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улс орны эдийн засгийн гол бүс нутаг болох Өмнөговьд очсон эхний өдөртөө аймгийн төв, Цагаан хад дахь дархлаажуулалтын цэг, мөн Гашуунсухайт боомтод ажилласан бол өнөөдөр төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Ерөнхий сайд ийнхүү өмнийн говьд ажиллах үеэр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын болон “Тавантолгой” нүүрс баяжуулах үйлдвэр барих санхүүжилтийг газар дээр нь шийдэж, Тавантолгойн цахилгаан станцыг барих ажлыг эхлүүллээ.

Төрийн өмчийн хөрөнгөөр барих Тавантолгойн цахилгаан станц барих ажил ийнхүү урагшилсан нь Монгол Улсын эдийн засагт нэн ач холбогдолтой. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулснаар өмнийн говь дахь уул уурхайн эрчим хүчийг найдвартай эх үүсвэрээр хангах, нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай юм.

ШИНЭ МЭДЭЭ