МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.06
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Орлого нэмэгдүүлэх асар их боломж байгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.06\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэв. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн төсөлд орлогыг нэмэгдүүлэх чиглэлд юу хийхээр тусгасан бэ? Монгол Улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж их байна. тухайлбал далд эдийн засгийг ил болгох чиглэлээр ажил хийх боломжтой. Асар их хөрөнгө, мөнгөний урсгал далд байна. Татварын бааз суурийг нэмэгдүүлэх боломж байна. Үүнийг судлан үзээрэй. 

Зарлагын дээд хэмжээг 14 их наяд... гээд их нарийвчлалтай гаргаснаас харахад зарлагын жагсаалт гарсан байх. Зарлагаа эрэмбэлэх чиглэлд юу хийж байна вэ?

2022 оны мөнгөний бодлоготой яаж учлдаж байна вэ? Эксполртод гаргаж байгаа зэсийн баяжмалаас бусад нь дэлхийн зах зээлийн үнэд хүрч чадаж байна уу? БНХАУ-ын хэлсэн үнээр явж байна уу? Дэлхийн зах зээлийн үнэд хүргэх чиглэлд юу хийж байна вэ?"

Түүний асуултанд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ