2021.05.05
Хууль, эрх зүй

С.Бямбацогт: Иргэдийн оролцоотойгоор нээлттэй, хяналттай сонгон шалгаруулалтыг явуулах хэрэгтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,05,05/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонслоо.

Гишүүдийн хувьд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Цэцийн дүгнэлттэй танилцахад Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Үндсэн хууль зөрчсөн гэсэн агуулгаар биш. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд заасан 49 дүгээр зүйлийн тав болон наймд шүүхийн Сахилгын хороотой холбоотой асуудлуудыг тодорхой тусгаж өгсөн юм. Түүнд заасан заалтууд зөрчигдсөн гэсэн утгаараа бус Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх, түүнийг хэрэгжүүлэхэд Улсын Их хурлын 2020 оны 02 дугаар тогтоол нэгдүгээр сард гарсан юм. 

Үүнд шүүхийн хуулийг батлах болон батлахдаа институцийн оролцоог тэгш хангах,  тухайн үед Ерөнхийлөгч томилдог байсан нь буруу гэсэн утгаар баталсан юм. Тогтоолын үндэс, баримтлал зөрчигдсөн гэсэн агуулгаар ойлгогдож байгаа. Мөн гишүүд анзаарч байгаа байх, тиймээс дарга хэн нэгэн эрх мэдэлтэй албан тушаалтан шүүгч, ёс зүйн хорооны гишүүнийг санал болгож дэвшүүлэн Их хурал томилдог байсан. Түүнчлэн шүүхийн хуулийн өөрчлөлтөөр үндсэндээ иргэд, нийтийн оролцоотойгоор нэр дэвшүүлэх нь нээлттэй нэр дэвшүүлдэг. Мөн тодорхой, хараат бус институц оролцоог хангасан ажлын хэсэг ажиллаж сонгон шалгаруулалтаа хийх, харин томилгоог УИХ хийдэг байх өөрчлөлт орсон юм. 

Энэ хүрээнд асуудлыг хэлэлцэж байгаа гэдгийг хэлье, УИХ-ын чуулганы хуралдаанаар дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн хоёрын нэгд “Цэцийн дүгнэлтийг чуулганаар хүлээн авсан бол 7 хоногийн дотор холбогдох байнгын хороо хэлэлцэнэ гэсэн, үүний дагуу Цэцийн дүгнэлт нэг дэх өдөр УИХ-д ирсэн. Мөн өчигдөр хэлэлцэхээ больж хойшлуулсан асуудлаар өнөөдөр хэлэлцэж байна, үүнд ямар нэг хууль зөрчиж байгаа асуудал байхгүй юм.  Энэ долоо хоногтоо багтаж чуулганаар орох байх.

Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн санал дүгнэлтийг байнгын хороо гаргахдаа холбогдох хууль тогтоолыг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл бүрээр, хэрэв Монгол Улсад Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн бол Монгол Улсын холбогдох заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулах гэж заасан байгаа. Тиймээс үүний дагуу санал хураалт явуулах юм.

ШИНЭ МЭДЭЭ