МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Завхан аймгийн ЕБС-ийн Монгол хэл бичиг, уран зохиолын багш нартай онлайн уулзалт зохион байгууллаа
2021.05.03
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Завхан аймгийн ЕБС-ийн Монгол хэл бичиг, уран зохиолын багш нартай онлайн уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны зарлигаар Үндэсний хэл бичгийн өдрийг жил бүрийн 5-р сарын эхний долоо хоногийн Ням гарагт тэмдэглэж байхаар баталсан. Энэ жил 18 дахь жилээ тэмдэглэж байна.

Үндэсний бичиг үсгийн өдөрт зориулан УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилгаар Завхан аймгийн ЕБС-ийн Монгол хэл бичиг, уран зохиолын багш нартай онлайн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Монгол хэл, уран зохиолын 81 багш, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтнүүд онлайнаар оролцож, "Хүмүүн бичиг" сонины эрхлэгч Б.Элбэгзаяа оролцож, Монгол бичгийн бахархал, Монгол хэл бичгийн талаарх төрийн бодлого, зорилтын талаар ярилцаж, багш нарын асуултад хариулав.

Мөн Боловсролын Үнэлгээний төвийн элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал ЭЕШ-ийн талаар мэдээлэл хийж, боловсролын үнэлгээний чанарын богино хэмжээний сургалт орлоо. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр Завхан аймгийн хэмжээнд 345 хүүхэд цахимаар бүртгүүлжээ.

Багш нар цаг үеэ олсон чухал уулзалт, сургалт мэдээлэл болсонд талархаж, бодлогын түвшний хэд хэдэн саналууд хэллээ.

Монгол хүн бүр үндэсний бичигтэн болоход шаардлагатай төрийн бодлого, хуулийн зохицуулалт, стандарт бий болгоход УИХ-ын гишүүн Б.Баярсайхан санаачилгатай ажиллах болно гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ