Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа
2021.04.29
Эдийн засаг, Худалдаа

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг өнөөдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Төсвийн тухай хуулиар “Засгийн газар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэн, жил бүрийн тавдугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заасан байдаг. Үүний дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2022 оны төсвийн зарлагын хязгаар, 2023-2024 оны дунд хугацааны зарлагын хязгаарын төсөөлөл болон Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ