МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.29
Эрүүл мэнд

Д.Тогтохсүрэн: Цаашдаа урьдчилан харж, хөдөө орон нутагт вакцинжуулалтаа хийх хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар” Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонслоо. 

Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

Байдал хүнд байна. дэлхий нийт адилхан байна. Энэ бол сорилт, иймд эв нэгдэлтэй, хамтын хүчээр даван гарна. Ажиллаж байгаа хүмүүс сайн ажиллаж байна. Туйлдаж байна. Хөл хорио байх ёстой. Энэ бол тахал, вакцинжуулалтаа хийж дууссанаар энэ байдал цэгцэрнэ. Вакцинжуулалтын эрэлт маш их байна. Манай улс хурдтай явж байгаа. Цаашдаа урьдчилан харж, хөдөө орон нутагт вакцинжуулалтаа хийх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ