2021.04.23
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Т.Аубакир: Тууштай бодлогоор, урт хугацаанд дэмжлэгийг хадгалах нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
"Байнгын хорооны зүгээс хугацааг богиносгож байгааг дэмжихгүй байна.
Аливаа бодлого тууштай байх ёстой. 1990-ээд он гэхэд Монгол Улс 100 мянга хүрэхгүй га-д тариа тарьдаг байсан. 2008 онд Атрын 3 аяны ачаар 400 хүртэл мянган тонн Улаанбуудай хурааж авч байгаа. Энэ бол дэмжлэг байсны үр дүн.
Хар бордоог тодорхой хэмжээнд анхаарах нь зөв. Гэхдээ дотооддоо үйлдвэрлэж чадахгүй байгаа шатахуун, тоног төхөөрөмжөө хөнгөлөлттэй оруулж ирээд 4-5 жил тогтвортой дэмжиж явж байж бид хүнсний асуудлаа бүрэн хангах тухай ярих боломжтой. Түүнээс биш дэмжиж байснаа одоо болно гээд хайнга хандаж болохгүй ээ. Тиймээс 2025 он хүртэл гэж хугацааг тогтоох нь зүйтэй."
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03