2021.04.16
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар тойрогтоо ажиллаж, ард иргэдэд дэмжлэг үзүүлж байна
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар тойрогтоо ажиллаж байна.
Гишүүд Цар тахлын үед аймгийн ард иргэддээ тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэн хүргэж байна. Тэд УОК-той хамтран айл гэрийн аз жаргал, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сайншанд сумын зорилтод бүлгийн 8 өрхөд өөдлөх амьдарлын суурь болсон өргөө цагаан гэрийг олголоо.
АЗДТГ, ХХҮГ-тай хамтран байгалийн гамшигт өртсөн зарим иргэн, аж ахуй нэгжид мөнгөн тусламж, зорилтод бүлгийн иргэдэд хүнсний тусламжийн дэмжлэгийг тус тус хүргэж ажиллалаа.
Мөн сумдын Онцгой комист цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор сум тус бүрт эрүүл мэндийн багц (амны хаалт, бээлий, хамгаалалтын хувцас, нүдний шил) болон хүнсний тусламжийн багц (нийт 1000 ширхэг) хүргүүллээ.
ШИНЭ МЭДЭЭ
105 багшид зөөврийн компьютер гардууллаа
2021.11.29
Иргэдийн хөгжлийн төв ашиглалтад орлоо
2021.11.26
Замын-Үүд сумын тээвэр эрхлэгчидтэй уулзлаа
2021.11.25