2021.04.14
Орон нутгийн хөгжил
СХД-ийн хороод дээр шийдвэрлэх ажил цөөнгүй байна
УИХ-ын гишүүн П.Анужин Сонгинохайрхан дүүргийн 9,10, 11,25, 40-р хороон дээр ажлын албаараа ажиллалаа.
Ковидын эсрэг Засгийн газар, УОК-ын шийдвэрийн хэрэгжилт, мөн хорооны иргэдэд тулгар ч буй асуудлын талаар сонсож хорооны Засаг дарга нарын саналыг хүлээж авлаа.
Тодруулбал 40-р хорооны зарим иргэд үерийн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа бөгөөд борооны улирал эхлэхээс өмнө энэ асуудлыг гишүүний ажлын албаны зүгээс шийдвэрлэж ажиллахаар боллоо.
Харин 11-р хорооны хувьд Тоосгоны үйлдвэртэй холбоотой иргэдийн гомдол их байгаа ба үүнийг нэн даруй шийдвэрлэх дээр хорооны Засаг даргатайгаа хамтарч ажиллахаар болсон бол 9-р хорооны хувьд шинэхэн баригдсан Баянхошуу Амбулатор руу туслах зам барих шаардлагатай байгаа ба үүнийг нэн даруй шийдвэрлэх дээр ажлын албаараа анхаарч ажиллахаар боллоо.
Мөн тус дүүргийн 10-р хорооны хувьд зам болон ус зайлуулах сувгийн дутуу гүйцэтгэлтэй ажил байгаа ба үүнийг нэн даруй шийдвэрлэх дээр ажлын албаараа анхаарч ажиллахаар болжээ. Гишүүн П.Анужин Сонгинохайрхан дүүргийн өндөр настай иргэдийнхээ дархлаажуулалтын үйл ажиллагаа дээр ажлын албаараа ажиллалаа. Дүүргийн өндөр настай иргэдийг нэгдсэн байдлаар хороо бүрээр зохион байгуулан 9-р сургууль дээр дархлаажуулж байна.
ШИНЭ МЭДЭЭ
П.Анужин: ХНХЯ ажлаа хий, хуулиа оруулж ир
2023.10.06
“Улаанбаатарын тунхаг”-ийг баталлаа
2023.08.24