2021.04.14
Орон нутгийн хөгжил
СХД-ийн хороод дээр шийдвэрлэх ажил цөөнгүй байна
УИХ-ын гишүүн П.Анужин Сонгинохайрхан дүүргийн 9,10, 11,25, 40-р хороон дээр ажлын албаараа ажиллалаа.
Ковидын эсрэг Засгийн газар, УОК-ын шийдвэрийн хэрэгжилт, мөн хорооны иргэдэд тулгар ч буй асуудлын талаар сонсож хорооны Засаг дарга нарын саналыг хүлээж авлаа.
Тодруулбал 40-р хорооны зарим иргэд үерийн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа бөгөөд борооны улирал эхлэхээс өмнө энэ асуудлыг гишүүний ажлын албаны зүгээс шийдвэрлэж ажиллахаар боллоо.