УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.08\ нэгдсэн хуралдаанаар “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
"Би асуулт асуухгүй. Асуухаар улиг болсон худал зүйлээ давтан ярих болно гэдгийг мэдэж байна. Тиймээс саналаа хэлье.
УИХ, Засгийн газар Ковид-19 өөр далимдуулж дураараадургиж байна. Шаардлагатай биш хуулиудыг хийж иргэдийн ядуурал, хямралтай биш эрх мэдлийн тэмцлийг хийж байна. Гэнэт өнөөдөр Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэх болохоор танхимаар хуралдаад байгаа хэрнээ бусад хуулиудыг хэлэлцэхээр яагаад цахимаар хуралдаад байсан юм бэ? Эндээс учир нь тодорхой ахрагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчтэй тэмцэсээр байгаад цаг хугацааг өнгөрүүллээ. Авлигатай тэмцэх тухай хуулийг оруулж ирээд л даргын томилгоог булааж, Шүүхийн шинэчлэл нэрээр Ерөнхийлөгчид олгогдсон эрх мэдлийг булааж байна. ҮХЦ-ийн дарга нь ажлаа хийгээд хуралдаж байгаа гэсээр байхад гишүүдээс нь сугалж аваад чөлөөлчихлөө. Энэ бүхнийг ард түмэн харж байгаа шүү.
Цар тахал улс орон даяар тархаж байна. Гэтэл сонгогдоод жил гаруй ажиллаж байгаа хэрнээ бүх аймагтаа ПСР аппарат аваагүй байна. Гэсэн ч өнөөдөр УИХ нь ҮХЦ-ийн томилгоо яриад сууж байна.
Ард түмэн энэ бүхнийг харж, мэдэрч байгаа шүү. Үүнээс болж иргэд гудамжинд гарах вий, бэлтгэл нь хангагдаж байгаа шүү. Хууль зүйн байнгын хороон дээр хууль зөрчигдөж байгаа заалтын талаар хэллээ. Цаг хугацааны хувьд ингэж таарлаа гэж тайлбарлаад байна. Яг тийм үү?"